Зохиогч: Admin

Дизелийн түлш тасарч, бензин колонкуудын ойролцоо машины урт дараалал үүсчээ. Хараал ерөөл урсгаж,  дэмий л нэг төр засгийг зүхсэн залуучууд хаа сайгүй. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. “Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, өдөр бүр ирж байна. Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж буй Багануурын уурхай, эмнэлгүүд зэрэг онцгой байгууллагуудыг шатахуунаар таслахгүй байхад анхаарч байна. Өвөлжилт хүндэрч байгаа баруун, зүүн аймаг руу ахиу шатахуун өгсөн нь Улаанбаатарт хомсдол үүсгэж байгаа. Гурав хоногийн дотор түлшний нийлүүлэлт хэвийн болно” гэлээ.

Дэлгэрэнгүй

Цасан болон цасан шуурганы улмаас өнгөрсөн хоногуудад Хэнтий аймгийн Батноров суманд автомашинтайгаа цасанд суусан нэг дуудлагаар тус сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автоамашиныг татан гаргаж, зургаан иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Мөн Баянхонгор аймгийн Өлзийт суманд хоёр гэр нурсан дуудлагаар тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд ажиллаж, нурсан гэрийг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг суманд унасан 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана, Архангай аймгийн  Цэцэрлэг суманд унасан 35 кВ-ын нэг тулгуур баганыг засварлан, цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн ажиллагаанд оруулсан бол Ховд аймгийн Цэцэг…

Дэлгэрэнгүй

2023 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их Хуралдай” танхимд боллоо. Хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Зандашатар хэлсэн үгэндээ  “Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх бүрэн хангагдахгүй байна. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харилцаж, хууль бусаар мөрдөх ажиллагаа явуулж, ял шийтгэсэн баримт олон нийтэд дэлгэгдэж байсан. Гэхдээ энэ сүүдэр одоо болтол арилаагүй байна. Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113…

Дэлгэрэнгүй

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жил, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба байгуулагдсаны 30 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Парисын зарчим батлагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье. 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа…

Дэлгэрэнгүй

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг. Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх,…

Дэлгэрэнгүй

АТГ-ын комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э нь 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А225 тоот захирамжаар “Фүжибит” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн, “Изий транспорт” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А249 дугаартай захирамжаар “Силвер титан интернэйшнл” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт…

Дэлгэрэнгүй

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт байрлаж буй Америкийн цэргийн албан хаагчдын тоог цөөрүүлжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бичгээр мэдэгдсэнийг Цагаан ордон тус улсын хуулийн дагуу Конгрессын хоёр танхимын удирдагчдад илгээсэн байна. Тодруулбал, 2022 оны санхүүгийн жилд (тус улсад аравдугаар сарын 1-нээс эхэлдэг) 90 мянган цэрэг байсан бол 2023 оны санхүүгийн жилд 80 мянгад хүргэж бууруулжээ. “Манай холбоотнуудад дэмжлэг үзүүлэх, Оросын цаашдын түрэмгийллийг тогтоон барих зорилгоор АНУ-ын Зэвсэгт хүчний 80 мянга орчим цэргийн алба хаагчийг Европ дахь НАТО-гийн орнууд руу илгээж, байрлуулсан” гэж Америкийн удирдагч мэдэгджээ. Харин НАТО-гийн тэргүүлж буй Косово дахь тогтвортой байдлыг…

Дэлгэрэнгүй

Нүүрсний сонсголоос олон нийт юу хүлээж байна вэ. Зорилго нь тэр байх ёстой. Албаны эх сурвалжууд “…Нүүрсний салбарыг нээлттэй, ил тод болгох, засаглал сайтай болгох, юун дээр алдсанаа дүгнэх, дахиж нүүрсний хулгай гэдэг эмгэнэлтэй зүйл гаргахгүй байх зорилготой” хэмээсэн. Олон нийт ч “…Нүүрсний хулгай гэж чухам юуг хэлээд байна вэ”, “…Хулгайч нь ямар хүмүүс вэ”, “…Ямар дүнтэй хулгайг яаж хийсэн бэ”, “…Ямар тогтолцоогоор явагдсан хулгай вэ” гэж тал талаас нь “сонирхож” байгаа юм. Сонсголын явцаас харахад шинжээчид асуудлыг гаргаж тавиад, гэрчээр дуудагдсан хүмүүс өөрийгөө хамгаалж байна. Харин болсон явдлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс захирлууд л байгаагаар нь хэлээд өгч байх шиг…

Дэлгэрэнгүй

Баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсоны улмаас 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ. Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт 4 иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх оны 3 дугаар сарын 17-ны өдөр явуулах саналыг тус улсын Холбооны хурлын холбооны Зөвлөл санал нэгтэй баталлаа. “ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын 17-нд товлолоо. Энэхүү тогтоол нь албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж уг тогтоолд дурджээ. Үндсэн хуульд зааснаар, Холбооны улсын Зөвлөл төрийн тэргүүний сонгуулийн товыг тогтоох онцгой бүрэн эрхтэй. Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Тогтоол батлагдсанаар сонгуулийн кампанит ажил эхэлж байна. Удахгүй болох сонгууль бол Оросын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох улс төрийн хамгийн чухал үйл явдал” хэмээн тодотгов.

Дэлгэрэнгүй