Зохиогч: Admin

“Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраалаа” гэж ОБЕГ мэдээлэв. Гал гарсны дараа очиж унтраах биш ээ, галын аюул гаргахгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил зохиомоор байна! Зөвлөмж өгч, хяналт шалгалт хийхгүй бол энд…

Дэлгэрэнгүй

С.Зориг агсаны эхнэр Б.Булган 26 жилийн дараа анх удаагаа ярилцлага өглөө. С.Зориг агсаны эхнэр Б.Булган 26 жилийн дараа анх удаагаа ярилцлага өглөө. “Би гэрчийнхээ хувьд Содномдаржаа,Чимгээ нарын шүүх хуралд оролцох хүсэлт тавьсан боловч оролцуулаагүй” гэж Б.Булган ярив. Энэ хүмүүс биш гэж гэрчлэх байсан гэнэ. Тэрбээр мөн “Энэ хэргийг хэнд ч хамаагүй тохоод хаах сонирхол байгаад байсан. Элбэгдорж гэдэг хүнийг төрийн толгойд гарах бүр би шоронд ордог байсан” гэлээ. Мөн “Надаас болон миний хүүхдийн толгойноос нэг ширхэг үс унавал захиалагч нь Ц.Элбэгдорж, Б.Хурц нар шүү” гэж анхааруулах мэт хэлэв. Э.Бат-Үүл бол 30 жил Оросыг муулж, хөшөө буулгахаас өөр юу ч хийгээгүй,…

Дэлгэрэнгүй

Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Гал түймэр, гамшгийн удирдлагын газраас пүрэв гарагт мэдээлснээр, Эхимэ мужид зургаа, хөрш зэргэлдээх Кочи мужид нэг, Кюшү арлын Ойта хотод хоёр хүн гэртээ унаж бэртсэн аж гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

15 дугаар хороололд байх нэгэн эмийн санд ороод эмийн санч хүүхнээс эмийн чанар, үнийн талаарх сонсголоос юуг ойлгов гэж асуувал сонсохыг ч хүссэнгүй. Учир зүггүй өмнөөс олон юм яриад эхэллээ. “Тэр муу Чинбүрэн юу юм” ч гэх шиг. “Та ямар сонин хүн бэ? Энэ олон жил монголчууд чанаргүй өндөр үнэтэй эмэнд хордож ирсэн асуудал яригдаж байна шүү дээ. Эмийн мафи зөвхөн ашиг орлого л бодохоос Монгол хүний эрүүл мэндэд огт санаа тавьж ирээгүй байна” гэвэл өнөөх эмийн санч улам уурсаж “Чи бид хоёр улстөржөөд яадаг юм” хэмээн хэл амаар доромжлох аястай болов. Энэ хүнд мөн л орлого л чухал болохоос…

Дэлгэрэнгүй

Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин амь үрэгдсэн юм. Энэ талаар тухайн дүүргийн оршин суугчид болон талийгаач охины сургууль дээрээс сурвалжиллаа. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч: Хайлаастын энэ зам чиний харж байгаачлан хоёрхон эгнээтэй зам. Өвлийн улиралд ч осол аваар гарах нь бага. Саяхан орсон борооноор зам нь бага зэрэг эвдэрснээс бусдаар дажгүй. Осол гарсан уулзвар дээр өмнө нь осол гарч байхыг би лав үзээгүй. Пунцогцогчинлин хийдийн урд талын уулзвар дээр жолооч нар нэгэндээ хүлээцтэй хандчих л хэрэгтэй байгаа юм. Туслах зам талаас нь…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөлөөгчид Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын парламентын төлөөлөгчид БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджичтэй уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ хийлээ. Уулзалтын үеэр БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич өнгөрөгч онд Монгол Улсад хийсэн айлчлалаа үр дүнтэй болсныг тэмдэглээд, түүний урилгыг хүлээн авч, айлчилж буй Монголын парламентын төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан өнгөрсөн 60…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцлов. Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.…

Дэлгэрэнгүй

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Долоон жилийн өмнө уг хэргийг үйлдсэн хүмүүст шүүх ял оноосон. Гэсэн ч өнөөдөр тэр хүмүүс хэлмэгдсэн болж таараад байна. Улмаар энэ хэргийн талаар огт өөр зүйл яригдаж эхэлсэн. Энэ хүрээнд хэд хэдэн ноцтой асуудлыг хууль хяналтынхан шалгаж байгаа аж. Тухайлбал, бараг сарын өмнөөс хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр эх сурвалжуудын ярьж эхэлсэн “…С.Зоригтой хамгийн сүүлд хотын төвийн ресторанд тухайн үеийн “Ардчилсан холбоо” эвслийг бүрдүүлж байсан МҮАН, МСДН-ын харьяалал бүхий 11 хүн уулзсан. Тэр уулзалтаар С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар ярьсан” гэдэг мэдээлэл бий. Тэгвэл хууль хяналтынхан тэрхүү 11 хүнийг эрэн…

Дэлгэрэнгүй

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УОК болон Засгийн газраас Зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулж, Засгийн газрын гишүүдээр ахлуулан бүсчилсэн байдлаар 6 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Шуурхай бүлгүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу улсын…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51…

Дэлгэрэнгүй