“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн уулзалт, зөвлөгөөн Архангай аймагт болж байна. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаарх мэдээллийг өгөх үеэрээ Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан хоршоодын үйл ажиллагааг жишээ болгон танилцуулж, талархал илэрхийллээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр улсын хэмжээнд 2500 хоршоо шинээр байгуулагдаж, 25908 хүн шинээр гишүүнээр элссэн байна. Харин Архангай аймгийн хувьд 296 хоршоо шинээр байгуулагдаж, 2454 хүн гишүүнээр элсжээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хангайн бүс идэвхтэй оролцож байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлоод “Би Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан таван хоршооны төлөөлөлтэй уулзсан. Маш идэвхтэй, өндөр зохион байгуулалттай ажиллаж байна. Миний…
Зохиогч: Admin
“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай…
АН-аас УИХ-д нэр дэвшсэн хэдэн хүн өчигдөр мэдээлэл хийж “МАН шударга өрсөлдөж чадахгүй, хар пиар хийгээд байна” гэж гомдоллоо. Бас “Ерөнхийлөгч ховолсон” гэж цэцэрлэгийн хүүхэд аятай эрхлэв. Үнэндээ өөрсдөө эрүүлээр өрсөлдөж байгаа гэвэл үгүй шүү дээ. Бүхэл бүтэн тролл баг ажиллуулж байгааг нь сонгогчид мэднэ. Бас эрх баригчдын хийж бүтээсэн гэрэл гэгээтэй бүхнийг харлуулж, нулимж байгаа нь хар пиар биш гэж үү? Хасах руу ороод байсан эдийн засгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оновчтой шийдвэр, УИХ-ын дэмжлэг өөрчилж чадлаа. Aвлигатай нам харгалзахгүй тэмцсэний үр дүнд олон жилийн луйвар, булхай ил болов. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгаа сэргээх шат дараалсан арга…
Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин чадалтай бөгөөд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-27 МВт-аар хэтрээд байгаа юм. Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий…
Зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж голын гармаас Майхан Уул, Хар усан тохойгоос Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээг 14 дахь жилдээ…
УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтын нэгдүгээрт нэр дэвшсэн Н.Номтойбаярыг авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэдэг үндэслэлээр СЕХ-ноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзасан хариу өгсөн юм. Уг шийдвэрийг хууль бус гэж үзэн, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр шүүхэд хандсан билээ. Тэгвэл өнөөдөр уг маргаантай холбоотой асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцэж, Сонгуулийн Ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан СЕХ-ны акт нь хууль бус болохыг тогтоож, СЕХ-г “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтын нэгдүгээрт бүртгэхийг даалгаж шийдвэрлэлээ. Ингэснээр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр тус эвслийн жагсаалтаа тэргүүлэн УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх…
Баруун бүсийн хоршоологчид, шинэ цагийн бизнесмэн малчид өнөөдөр Завхан аймагт чуулж зөвлөлдлөө. УИХ-аас эрсдэл даахуйц мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх тухай анхдагч хуулийг баталснаар Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681 хоршоог байгуулахаар нэрээ аваад байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 25900 гаруй малчин хоршооны гишүүнээр элсээд байгаа юм байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойшхи хугацаанд байгуулагдсан 2500 хоршооны 648 нь баруун бүсэд байгаа аж. Тус бүсийн 6746 малчин “Шинэ хоршоо”-нд нэгджээ. Мөн өнгөрсөн хугацаанд хоршооны гишүүн малчдад арилжааны банкуудаас 21.6…
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд Дунд голын голдирол хааж “Эн Өү Ти Эс” ХХК-ийн барьсан хашаа, барилгыг буулгаж, зөрчил арилгуулж байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгаж дуусгасан юм. Түүнчлэн Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж,…
АН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн зөвлөх О.Баасанхүү “Бид хүн ярихгүй хөгжил ярья, нам ярихгүй бодлого ярья гэдэг уриатайгаар сонгуульд өрсөлдөж байгаа. Энэ утгаараа хэн нэгнийг харлуулах сонирхолгүй байна. Бид харлуулъя, үнэн байдлыг нь хэлье гэвэл чадна. Жишээ нь, 10 дугаар тойрогт 4 ждүчин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн гаж донтон байна гэж зарлаж болно. Гэхдээ тийм балай юм ярихгүй шударга л өрсөлдөе гэж байхад нүүрсний хулгайч Амундра гэдэг нөхөр МАН-ын пиарыг хийж байгаа юм байна. Тэдний багийнхан зохион байгуулалттайгаар бүх харлуулах гүтгэлгийг хийж байна. Ийм ноцтой зүйлүүд хийж байхыг бодоход МАН ялагдахаас…