Зохиогч: Admin

Нийслэлд цас дахиад орлоо. Өмнө нь орсон цас дагтаршаад халтиргаа гулгааны аюул холдож амжаагүй байна. Ялангуяа авто замын голд мөстсөн байх дур зураг хаа сайгүй. Хөгшин гэлтгүй хүүхэд, залуус хүртэл халтирч унаж, улмаар бэртэж гамтэж байна. Нэг ёсондоо эрсдэл өндөр байна. Харамсалтай нь жолооч нар гарцаар гарч буй хүмүүсийг улам тэвдүүлж, хамаагүй давхих юм. Сандарсан хүн замын голд савж унавал юу болохыг балмад, хүний үнэргүй, хүлээцгүй жолооч нар огт ойлгохгүй, тоохгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Цаг зуурын бэрхшээлтэй үед хүн хүнээ хүндэлж, соёлтой, хүнлэг баймаар байна! Д.Дорж

Дэлгэрэнгүй

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгааныхаа хэмжээг бууруулахаа мэдэгдсэнээр манайд эрчим хүчний хомсдол үүсч, улмаар хязгаарлалтад орж эхэлсэн. Удаа ч үгүй хойд хөрш маань “Энэ удаад өмнө нь өгч байсан цахилгаанаа хасахааргүй боллоо” хэмээсэн. Гэхдээ л байдал эгзэгтэй байгаа учир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайдаа дагуулаад энэ сарын 21-нд ОХУ руу яаралтай мордсон. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу өчигдөр эрхэм сайд бөх үзсэн шиг сууж байгаа харагдсан. Ямар ч байсан томилолтоосоо эргээд ирж. Гэхдээ ажлынхаа үр дүнг яагаад мэдээлдэггүй юм  бэ? Салбарын яамны зүгээс өвлийн улирал дуустал цахилгааны хязаарлалт хэвээр үргэлжлэхийг мэдэгдсэн. Бүх хуваарь гаргачихсан байгаа биз дээ? ОХУ-ын…

Дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой өнөөдөр (2023.12.29) тохиож байна. Арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Манжийн ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан юм. Монгол Улсын Их Хурал анх 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгосон бол 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр…

Дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан түрүүлж,  Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайханд гардуулж, баяр хүргэв.

Дэлгэрэнгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж хорих 461-р ангид хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлжээ. Д.Мөнх-Эрдэнийн хувьд  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэх гэмт хэргийг үйлдсэн хэргээр ял эдэлж байгаа юм. Түүний хоригдож буй хорих ангид хүний эрх зөрчигдсөн талаар хэл үг гарч, УИХ-ын дарга өөрийн биеэр очиж Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан билээ.

Дэлгэрэнгүй

Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, өнөөдөр Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүллээ. Тус автобуснуудыг хүлээн авахаас өмнө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгийг хийсэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж буй. Үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгоно. Шинээр ирсэн автобуснуудад цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулах ажлыг гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах юм. Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилахаар болжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Хүнсний үйлдвэрийн салбарт эрүүл хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чацарганын аж ахуй байгуулан, хүнсний хангамжийг сайжруулах, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Завхан баялаг” ХК-ийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Лавагийн Юрад хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч Пүрэвийн Зузаан, ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн зөвлөх…

Дэлгэрэнгүй

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсын цог жавхлант Эзэн хаан Р.Чарльз Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ. Түүний мэндчилгээнд “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан энэхүү чухал өдрийг тохиолдуулан эрхэмсэг Ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж байна” гэсэн байна.

Дэлгэрэнгүй

АНУ-ын Мэн муж улсын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус муж улсаас ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд Найрамдах Намын сунгаанд оролцохыг хориглолоо. Ингэснээр ийм шийдвэр гаргасан Колорадогийн дараах хоёр дахь муж улс болов. Мэний шүүх Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтөд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Уг нэмэлт өөрчлөлтөд Үндсэн хуулийг сахин хамгаална гэж тангараг өргөснийхөө дараа нь “АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно” гэж заасан байдаг. Колорадогийн шүүх 12 дугаар сарын 19-нд Д.Трампыг муж улсын анхан шатны сунгаанд оролцохыг хориглосноор тэрбээр үймээн самуунд холбогдсоны улмаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн шийдвэрийг сонссон АНУ-ын түүхэн…

Дэлгэрэнгүй

“Халамжаас хөдөлмөрт”  буюу ХХҮЕГ-ын 2023 оны үйл ажиллагааны үр дүн анхаарал татав Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ 2023 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийжээ. Улирч буй онд тус байгууллага гадаадад ажиллах хүч гаргах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийхэд анхаарч ажилласан нь хамгийн түрүүнд анхаарал татлаа. Тухайлбал,  БНСУ, Япон улсад ажиллах хүчнээ илгээсний  үр дүнд олон айл өрх, хувь хүний амьдралын чанарт өөрчлөлт орж эхэлжээ. Нарийн гаргасан тоо баримтаар бол манай улсын 943 өрх, иргэний амьдралын чанар сайжрах боломжтой болсон байна. Хамгийн гол нь үүнийг дагаад хөдөлмөрийн болоод хүний нөөцийн чадавхи дээшилж, өндөр хөгжилтэй орны техник технологиос суралцах боломж нээгдэж байгаад…

Дэлгэрэнгүй