УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн эрүүл мэндийн шалтгаанаар Ж.Бямбадоржийг гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх, эсэх асуудлаар тооллогын комисс гаргаж, нууц санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон нийт 47 гишүүний 27 нь дэмжсэнээр Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөллөө.
Д.Дорж