Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл хуралддаг. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдээ ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж шуудхан мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ. У.Хүрэлсүх намын даргын хувьд сахилга хариуцлага алдсан гишүүдийнхээ толгойг илэхгүй гэдгээ анхнаасаа мэдэгдэж байсан бөгөөд энэ байр суурь дээрээ хатуу зогсч байгаагаа ийнхүү харууллаа.
МАН 2020 оны сонгуульд ард түмний захиалж буй нэр цэвэр, ёсзүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдэг байр суурьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгөтэйг нь биш мэдлэгтэйг нь чухалчилна гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Д.Лхагва