Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Энэ яриа оргүй хоосон биш болох талаар зарим байр суурьтай хүмүүс ч үг унагаад авсан Тэдний нэг бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр “Эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан байна” гэж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ ярьсан юм.
Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Б.Хурц АН-д мөнгө төлж нэр дэвших эрхээ олж авсан гэдэг яриа худлаа. Манай намын дотоод асуудлыг Л.Оюун-Эрдэнэ яаж мэдэж байгаа юм? Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад шалгуулна” гэлээ.
С.Балбар