Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу байр суурь илэрхийллээ. Засгийн газрын тэргүүн коронавирус /COVID-19/-ын халдвар түгшүүрийн харанга дэлдэж байгааг анхааруулаад “Ард иргэдээ зөв ойлгуулах чиглэлээр ажиллах цаг болсон. Гэхдээ одоо бол засаглах цаг болсоон, Бадрал даргаа. Одоо бол хаана, хорино, шитйгэнэ гэдэг арга хэмжээ рүү орно. Ингэж байж энэ нөхцөл байдлыг давна. Тогтоол захирамжийг биелүүлэхгүй бол тодорхой хэмжээний хариуцлага тооцно. Иргэн хүн иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш. Нэг хоёр хүний цагаан сараар гэр орондоо очиж золгох асуудал биш. Энэ бол нийтийн эрх шиг, улс үндэстний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал учраас дүрэм журмаа сахиулах ёстой. Тийм учир нэг дэх өдөр хүртэл хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй. Маргааш хориог цуцаллаа гэхэд замбараагүй байдал үүснэ. Сар шинийн золголт үргэлжилнэ. Агаар дуслын замаар халддаг бүх өвчин даамжирна. Бид хэдэн сар тэсэх хэрэгтэй байна” гэлээ.
Д.Дорж