УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Чуулганы хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зарим гишүүний асуултад хариулахдаа “Энэ төрлийн халдвар нь дэлхий нийтийн хувьд шинэ төрлийнх гэдгийг онцолж хэлье. Засгийн газар, салбарын яамны зүгээс шуурхай ажиллаж Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнтэй холбогдож, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ажилласны үр дүнд 1000 ширхэг оношлуурыг хүлээн авсан. Энэ хугацаанд сэжигтэй 58 тохиолдлыг шинжилсэн. Албан ёсоор хэлэхэд, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Илэрсэн тохиолдолд мэдээллийг нуух шаардлагагүй, боломж ч байхгүй. Шинэ коронавирусийн халдвар илэрчихээд байхад нуух юм бол улс орон, ард түмэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болно” хэмээн мэдэгдэв.
С.Болд