Сонгуулийн тойргийн мандатын асуудал дээр намууд байр сууриа илэрхийлээд эхэллээ. 2016 оны сонгуулийн тойргийн зургийг тухайн үед эрх барьж байсан АН дангаараа зурж, хоёр мандаттай байсан Говь-Алтай, Булган зэрэг хэд хэдэн аймгийн мандатын тоог хасч байлаа. Харин одоогийн эрх баригчид тухайн аймгуудын мандатын тоог нэмэгдүүлж, хоёр болгох байр суурьтай байгаа юм. Энэ нь сөрөг хүчинд төдийлөн таашаагдахгүй байгаа бололтой.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт сонгуулийн тойргийн мандатын асуудлаар санал хүргүүлсэн нь үүний нотолгоо.
Уг саналд “Нийт хүн амын тал хувь нь төвлөрсөн нийслэл Улаанбаатар хотод 35 мандат ногдохоор байна. Хэрэв нэг мандаттай аймгуудад мандат нэмж олгох зорилт байгаа бол цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар шийдэх нь шударга ёсонд нийцнэ” гэжээ.