Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар баталлаа. Ингэснээр тэтгэврийн зээлтэй байсан ахмадууд ирэх саруудад тэтгэврээ хэвийн авах боломж бүрдлээ.
Гэхдээ тэтгэврийн зээлгүй, эсвэл зээлээ оны өмнө төлж барагдуулсан ахмадууд “Энэ бол ахмадуудыг алагчилсан бодлого. Нэгэнт ахмадуудад байгалийн баялгаас хувь хишиг хүртээх гэж байгаа бол адил тэгш хуваарилах ёстой” хэмээн эсэргүүцэж эхлээд байгаа юм. Өнөөдөр л гэхэд өндөр настнуудын төлөөлөл Cүхбаатарын талбайд жагсаал хийж, Төрийн ордонг гороолон жагслаа. Тэд тэтгэврийн зөрүүг тэглэх, тэтгэврийн зээлгүй хүмүүст хувь хүртээх шаардлага тавьсан юм.
Б.Болд