УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Xурлын Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь дэмжиж, 76.5 хувийн саналаар баталлаа.
Ийнхүү 2020 сонгуулийг томсгосон мажоритар хувилбараар явуулах МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр биеллээ олов. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу цааш цаашдын УИХ-ын сонгуулиудыг ч зөвхөн мажоритар системээр явуулах юм.
Д.Дорж