Ерөнхий сайд сахилга хариуцлага алдсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан албан тушаалтнуудын толгойг илэхгүй гэдэг байр суурь дээрээ хатуу зогсохоо илэрхийлсэн.
Өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дахин авч хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг.
Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь баримтаар нотлогдсон. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ-ийн БНСУ-ын Сөүл хот дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглосон нь тогтоогдсон учир тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон” гэлээ. Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Энхбатыг чөлөөлснийг мэдээлэв.
Х.Бат