Монгол Улс Олон улсын ФАТФ байгууллагын Саарал жагсаалтад орсон нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах гол үндэслэл болсон гэж УИХ-ын гишүүд үзлээ. Өнөөдөр тэднийг огцруулах, эсэх асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттөмөр нар “Саарал жагсаалтад орсны буруутан нь Монголбанк, түүнийг удирдаж байгаа Н.Баяртсайханы буруу биш. Н.Баярсайхан сайн ажилласан” гэж санал бодлоо илэрхийлсэн ч гишүүд чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн Н.Баяртсайханыг төв банкийг сайн авч явсан гэж дүгнэх гишүүд ч байв.
Н.Баяртсайханы хувьд хэд хоногийн өмнө Саарал жагсаалтад орсны буруутан нь Монголбанк биш гэдэг талаар УИХ-ын даргад захидал бичсэн. Өнөөдөр ч Монголбанк буруугүй, энэ бол тогтолцооны асуудал гэж мэдэгдсэн юм.
С.Болд