Өнгөрөгч хавар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж тэтгэвэртээ гарч байгаагаа зарласан юм. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй учир өнөөдрийг хүртэл албан тушаалдаа байлаа. Харин 2019 оны 10 дугаар сарын 31-нд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.
Б.Солонго