Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгчээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсандаа “Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна” хэмээн бичсэн байна.
2006 оны 3 дугаар сарын сүүлчээр Ц.Элбэгдоржийг АН-ын даргаар сонгогдоход Н.Алтанхуяг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан түүхтэй. 2008 онд Ц.Элбэгдоржийг намын даргын суудлаа өгөхөд Н.Алтанхуяг халааг нь авч байсан юм. Харин өнөөдөр эртний андууд хоёр тийшээ харжээ.
Д.Дорж