МАН-ын Бага хурлын 3 дугаар хуралдаанаар УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд М.Хүрэлсүх Бага хурлын гишүүдэд хандаж М.Энхболдыг огцруулах саналыг дэмжихийг хүсчээ. Харин М.Энхболд би огцорч болно. Гэхдээ одоо цаг нь биш гэж мэдэгдсэн байна. Мөн “Би хэнээс ч мөнгө авч албан тушаалд томилоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү’ гэж уурсчээ. Ямартаа ч түүнийг огцруулах, эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэхээр боллоо.
Д.Бат