Улсын дээд шүүхийн шийдвэр гарч, АН-ын даргаар Лу.Гантөмөрийг бүртгэж авсан байна. Тус намын Үндэсний бодлогын хорооноос сонгож баталсан Л.Гантөмөр ийнхүү АН-ын албан ёсны даргаар бүртгэгдлээ.
С.Эрдэнийн талаас хуралдаж, Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаад байсан боловч тэдний хүсэлтийг Дээд шүүх хангасангүй. Одоо тэд Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх нь мэдээж. Гэхдээ амжилт олохгүй. Тийм учраас туурга тусгаарлах, эсвэл шинэ даргадаа буулт хийхээс өөр аргагүй боллоо.
С.Болд