УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргажээ. Тэрбээр УИХ-ын даргад хаягласан өргөдөлдөө “Настай ээж маань эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүхэн ойлгоно гэж найдаж байна. Намайг сүүлийн жилүүдэд концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр гүтгэж харлуулах ажлыг санаатайгаар явууллаа. Миний бие ямарч хууль бус зүйл хийгээгүй” гэгчлэн бичжээ.