Ц.Элбэгдоржийн талынхан Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон бол С.Эрдэнийн АН тусдаа цахим сонгууль явуулсан юм. Уг санал хураалтад Д.Ганбат хамгийн олон буюу 21,027 хүний саналаар ялалт байгуулсан. Гэхдээ намын даргын төлөө өрсөлдөж 17,828 хүний санал авсан Л.Гүндалай цахим сонгуульд луйвар орсон учир хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ. Нөгөөдүүл нь Д.Ганбатыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд материалыг нь хүргүүлчихсэн байдаг.
Түүний энэ байр суурийг С.Эрдэнийн АН эсэргүүцэж мэдэгдэл гаргаад байна. Юутай ч АН гэдэг нэр дээр хоёр тусдаа хурал зохион байгуулж, хоёр хүнийг АН-ын даргаар сонгоод байгаа нөхцөлд Дээд шүүх ямар шийдвэр гаргах нь анхаарал татаж байгаа юм. Улстөрийн хүрээнийхний таамаглаж байгаагаас үзвэл дотроо учраа олж, нэгдсэн нэг шугам дээр гарч ирээгүй байна гэж үзэж Лу.Гантөмөр, Д.Ганбат хоёрын хэнийг нь ч бүртгэхээс татгалзах болов уу.
Д.Дорж