Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүн Ж.Мөнхбатын асуултад хариулах үеэрээ “Чамайг намаас хөөгөөгүй. Тэр асуудлыг Хяналтын ерөнхий хороо шийддэг. Харин намаас хөөх хүмүүсийн нэрсийг би удахгүй гаргана гэдгээ хэлчихье. МАН ардын нам болохоос авлигачдын нам биш. Би намдаа их цэвэрлэгээ хийнэ. Ингэлээ гээд 2020 оны сонгуульд ялагдана л биз. Би ялж, ялагдаж үзсэн хүн. Миний сонгуульд нэр дэвших, үгүйг намын Бага хурал шийднэ. Сонгуулиас айдаг жижиг хүн биш. Өчнөөн олон удаа сонгуульд оролцлоо’ хэмээн эрсхэн мэдэгдлээ. МАН-ын даргын энэхүү ярианаас үзвэл М.Энхболд, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа зэрэг нэр бүхий 5-6 хүн МАН-аас хөөгдөж мэдэх нь. Хөөгдөх ч гэж дээ, намын дарга нь ийм шийдвэр гаргахад бэлэн байгаа бололтой. Үүнээс болоод эрх баригч намын дотоод асуудал улам хурцдах нь ойлгомжтой.
М.Болд