Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа этгээдийн гэр бүлийн гишүүд болон төрсөн ах дүү нарыг тодорхой албан тушаалд томилохыг хориглох тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа. Засгийн газар цаашид үйл ажиллагаандаа шударга ажиллах, шударга байх зарчмыг баримталж, ард иргэддээ тэгш боломж олгох тал дээр анхаарч ажиллах болно” гэв.