Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч Далелийн Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөллөө.
Тус аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Хуанганы Арманд даалгалаа.
Д.Бауыржан нь:
1984 – 1994 онд Дэлүүн сум 10 жил
1994 – 1997 онд ШУТИС – Авто инженер
1997 – 1999 онд ШУТИС – Техникийн ухааны магистр
2009 – 2011 Удирдлагын академи – Төрийн Удирдлага
Эрхэлж байсан ажил, албан тушаал
2016 – 2020 онд Аймгийн ИТХ-ын дарга
2020 оноос Аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байв.