Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзахаар төв талбайд гарч ирсэн боловч зарим хүмүүс “Шаа, лалар, зайл’ гэгчлэн бүдүүлэг үг хэлж угтлаа.
Ерөнхий сайд “Бид энэ бүх асуудлыг сэтэлж, бүх тогтолцоог нурааж байж амжилтад хүрнэ. Ингэснээр дараагийн шинэ 30 жил ирнэ. Хэрвээ бид шинэ 30 жилийг эхлүүлж чадахгүй бол байрандаа зууралдаж үлдэнэ. Засгийн газар олон асуудлыг шийдэж чадсан. Бид 2.3 тэрбум долларыг тэглүүлж чадсан. Энэ бүхнийг өнгөрсөн богинохон хугацаанд хийсэн. Монгол Улс урагш явах ёстой болохоос биш ухарч гишгэж болохгүй’ гэж уур амьсгалыг аль болох эерүүлэх гэж оролдов. Хамгийн сүүлд “Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа гэсэн мэдээллийг бид авч байна’ гэсэн юм.