ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, АТГ-аас дээрх хэрэгт 15 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байгааг тодотгов.
Ч.Хүрэлбаатар “Хуулийн хүрээнд зарим нэрсийг ил болгож байна. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, “Эрдэнэс тавантолгой” компанийн албан тушаалтан болох Х.Нурлат, Б.Отгонжаргал, Тавантолгойн төмөр замын захирал асан Н.Удаанжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын эрх бүхий ажилтан Дэлгэржаргал, гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Гашуунсухайт дахь Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөгч н.Доржжүгдэр, УИХ-ын гишүүн Ажнай Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарыг шалгаж байна” гэлээ.