УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр цагтаа эхэлсэнгүй. 11.15 цаг болчихоод байхад хуралдааны танхимд ердөө ес, аравхан гишүүн сууж байв. УИХ-ын дарга М.Энхболд “Бүтэн нэг цаг 15 минут хүлээлээ. Гишүүд хуралдааны танхимд орж ир. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Энэ бол цаг хугацаатай асуудал” хэмээн шаардсан ч эрхэм гишүүд хөдөлж цөхсөөр байлаа.
Гэтэл энэ нь цаанаа учиртай байж. Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод хагарал УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлөөд эхэлсэн нь энэ аж. Гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ УИХ-ын даргыг огцрохоос нааш, мөн 60 тэрбумын хэргийг шударгаар шийдвэрлэхээс нааш 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй гэж мэдэгдлээ.
Л.Дорж