УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гишүүн Д.Даваасүрэн УИХ-ын даргатай нэлээд ширүүхэн маргасан боловч хуралдаан даргалагч эрхийнхээ дагуу микрофоныг нь хаав. Дараа нь гишүүн С.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр “Ядуурлыг бууруулах хамгийн чухал гарц бол ажлын байр бий болгох шүү дээ. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын байр бий болгох талаар юу ч хийсэнгүй. Гадаад явахаас өөр ажил хийхгүй байна. Ерөнхий сайд, Засгийн газар ажиллаж чадахгүй байна” гэлээ.