УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийхдээ алдаа гаргаж, ард түмний дургүйцлийг хүргэсэн тухай асуудал өчигдрөөс өндрөө авч эхэлсэн. Улмаар түүнийг огцруулах шаардлагыг Ардчилсан залуучуудын холбоо гэгч байгууллага гаргаж, жагсаал зохион байгуулсан юм. Сайдын алдааг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч огцруулах шийдвэр гаргалаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр орлон гүйцэтгэхээр боллоо. Энэ талаар Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж “Засгийн газрын гишүүний хувьд ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Сайд Д.Сарангэрэл Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргалаа. Огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Мөн тэрбээр өөрөө өргөдлөө өгсөн’ гэлээ.