Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр биш цагаар өсч байна гэхэд хилсдэхгүй. Супермаркетуудын лангуун дээрх барааны үнэ нь касс дээрээ байнга зөрдөг нь нэг юм хэлээд байгаа биз? Өөрөөр хэлбэл, үнэ өдөр болгон шахам дээшээ хөдөлж байна гэсэн үг л дээ. Өнөөдөр гурилын үнэ өссөн шалтагаар талх, боовны үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд эхэлжээ. “Атар өргөө” компанийн атар талх 1600 төгрөг байснаа 2300 төгрөг болж тэнгэрт хадав. 50 хувь нэмэгдсэн байна. Гурилан боовны хувьд тансаг хэрэглээ болчихлоо доо.
Талх, нарийн боов бол монголчуудын үндсэн хэрэглээ. Гэтэл үнэ нь гэрлийн хурдаар өсөөд байхаар ядуурал газар авах нь дэндүү тодорхой. Ямар ч төр засаг нэг юм бодохгүй бол болохгүй нь ээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар арга хэмжээ авмаар байна!
Д.Дорж