МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг авч хэлэлцээд сайд нар дээр тохирчээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох нь зүйтэй гэж үзжээ. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлэхээр тогтлоо.
Д.Дорж