Давхар дээлтэй сайдын асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт Цэц дээр бүдэрсэн гэсэн үг. Гэхдээ Цэц Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжийг МАН-д олгосон. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам уг асуудлаар Үндсэн хуульд хүссэнээрээ өөрчлөлт оруулах эрхтэй болсон гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтээс болоод энэ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй байх боломжтой. Олонхиос бүрдэж байгаа УИХ Үндсэн хуульд холбогдох заалтыг нэмсэнээр дээрх асуудал хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг л дээ.
Гэхдээ ирэх намар Л.Оюун-Эрдэнийн танхим огцорч магадгүй гэдэг таамаг бас л гарч болзошгүй үр дагавар болоод байна. Тэр ч үү хэл шинээр байгуулагдах Засгийн газарт АН-ыг урих асуудал ч хөндөгдсөн бололтой юм. Нэгэн цагт АН-ын дарга байсан З.Энхболд “АН засагт орох тухай яриа ерөөсөө байж болохгүй. Энэ 4 жилд олонхи болсон МАН 100% хариуцлагаа хүлээнэ. Цөөнхи АН хяналтаа тавина” хэмээн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татаж байна.
Д.Лхагва