С.Эрдэнийн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулж сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Цэцийг Үндсэн хуулиа хамгаалах байх гэж бодсон чинь Үндсэн хуулийн Цэцийн зөөлөн суудал дээрээ үлдэхийн тулд, албан тушаалдаа үлдэхийн тулд эрх баригчдын захиалгыг биелүүллээ. Үнэхээр харамсалтай байна. Одоо та нар нэртэйгээр нь “МАН бол Монгол Улсыг мөнхөд удирдан чиглүүлэх хүч юм, Л.Оюун-Эрдэнэ насан туршдаа Ерөнхий сайд байна” гэдэг шийдвэр гаргачихгүй яасан юм. МАН-ын нэг дарга, бишээ ХҮН-ын дарга Т.Доржхандад хандаж хэлэхэд чи МАН-ын хэвлэлийн албаны ажилтан болчихжээ. Ичихгүй байна уу? Саяхан зүүн төвийн намаас барууны нам боллоо гэж тунхаглаад байсан нь худлаа байж. Зүгээр л ардын намын халаасны нам байсан байна ш дээ” гэгчлэн өгүүлэв.
С.Сүлд
1 сэтгэгдэл
priligy precio Visitation was held 4 7 p