Сурч боловсрох хүсэл эрмэлзлэлгүй хүүхэд залуус ховор. Ер нь байхгүй дээ. Гэхдээ айл өрхийн амжиргааны түвшингээс хамаараад “Сургалтын төлбөр” гэдэг хатуу давааг давж чадалгүй ирээдүйгээ алддаг залуус цөөнгүй. Сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг нь манай боловсролын системийн буруу юу, эсвэл сургуулиудын чадавх, менежментийн бодлогын алдаа юу?
Сүүлийн хоёр гурван жил халдварт өвчний улмаас таагүй нөхцөл байдал үүсч, иргэдийн амьжиргааны түвшин буурсан. Ийм хүнд үед оюутны сургалтын төлбөрийг нэмэхийг олон нийт эсэргүүцэж байна! Үнэхээр л нийгмийн баримжаатай зах зээлийн төлөө юм бол төр засаг, салбарын яам анхааралдаа авах ёстой!
Ковидоос болоод аж ахуйн нэгжүүд дампуурч, иргэд орлогын эх үүсвэргүй болсон. Нийгмийн байдал улам бүр хүндэрч, ажилгүйдэл, ядуурал газар авч байна. Ийм хүнд үед уян хатан бодлого хэрэгжүүлэхийн оронд сургалтын төлбөрөө огцом нэмж байгаа их, дээд сургуулиудад шаардлага хүргүүлье. Бүр эсэргүүцлийн жагсаал өрнүүлье.
Д.Дорж