15 дугаар хороололд байх нэгэн супермаркет. 60 дөхөж яваа насны цэмцгэр эхнэр, нөхөр хоёр эвтэй нь аргагүй инээж ханиан хүнсээ цуглуулж явна. Хоёулаа амны хаалтгүй. “Олон нийтийн газар амны хаалтаа зүүвэл хэн хэндээ хэрэгтэй юмсан” гэж тэднээс нэлээд дүү залуу хэлбэл эхнэр нь “Солиор. Чи халдвартай болохоороо зүүж байгаа юм. Бид хоёр эрүүл учраас зүүхгүй яваа юм” гэж хэнэг ч үгүй хэрүүлийн үг чулууддаг байгаа. Нас намбаа бодоод өмссөн зүүсэн шигээ асуудалд хандаж чадахгүй байгаа нь ерөөсөө л ухамсрын асуудал. Тэр хоёр хүн одоохондоо эрүүл байж болно. Олон нийтийн газраас халдвар тээгээд харивал гэр бүлээрээ өвдөнө. Гэр бүлийнх нь гишүүдийн ард хэчнээн хүн халдвараар өвчлөх эрсдэл байгааг төдий насны “соёлтой” улс ойлгохгүй байгаад л халдвар тархаж байгаагийн шалтгаан оршино.
Д.Дорж