Монголын хоёр том намын нэг АН нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр дээр хуваагдаад удаж байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 170 орчим хуудас материалыг Улсын ерөнхий прокуроpт хүлээлгэн өгч байсан. Мөн өнгөрөгч 4 дүгээр сард болсон АН-ын даргын сунгааны үеэр Өмнөговь аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар Таван толгойг Хятадуудад 100 жилээр түрээслэх гэж байсан. Би тэгэхээр Монголын дайснуудтай найзлах боломжгүй’ хэмээн мэдэгдэж байсныг уншигч, үзэгчид санаж байгаа. Үүнээс үзвэл энэ хоёр хүн үүрд хоёр тийшээ харсан мэт хэнд ч ойлгогдоно.
Гэхдээ Ц.Элбэгдорж “Би намын дарга болбол Х.Баттулгатай үг хэлээ ололцож чадна’ гэж ярьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хүн АН-ын дарга болох маш дуртай байна гэсэн үг.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр лидер саявтар уулзаж, намаа нэгтгэх талаар ярилцсан гэнэ. АН-ын хувьд тоглоомын дүрэм нь энэ хоёр хүнд захирагдаж байна.
Д.Дорж