АН-ын их хурал гэгч арга хэмжээний үеэр АН-ын гишүүн Д.Алтанхуяг АН-ын дарга асан С.Эрдэнийг тайзан дээр гарч, зодсон билээ. Энэ тухай АН-ын Хуулийн зөвлөх Г.Батбаяр: “Иргэн А гэгч этгээд АН-ын дарга С.Эрдэнийн амь нас эрүүл мэндэд халдахаар улайран дайрч түүнийг бэртээж, гэмтээсэн. Мөн олон нийтийг үл хүндэтгэж олон нийтийн өмнө зодтолоо улайрсан байна. Энэ нь эрүүгийн хуулийн 10.1-2 дахь хэсэгт заасан өс хонзон, хувийн тааламжгүй харилцааны улмаас бусдын амь насыг хөнөөхөөр завдах гэсэн гэмт хэргийн төрөлд орно. Бид үүгээр гомдол гаргасан, учир нь түүний биеэс хутга, мэсний төрлийн зүйл гарсан…. Энийг цагдаагийн байгууллага баримтжуулж нотолсон. Тухайн этгээдийг 48 цагийн хугацаатай хорьсон байгаа…’гэв.
sonin.mn