Худалдаа, хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой ил захидал илгээжээ. Д.Эрдэнэбилэг захидалдаа “Эрдэнэт үйлдвэр болон Монросцветметийн 49 хувийн хувьцааг ОХУ-ын Ростех корпорациас худалдан авахад Худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилт олгож хэлцэл амжилттай болсон нь үнэн’ гэгчлэн дурджээ. Мөн Эрдэнэт үйлдвэр, Монросцветмэтийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудлыг УИХ, Үндсэн хуулийн Цэц, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж, шударгаар шийдвэрлэх нь чухал хэмээн онцолсон байна.