УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналтай зэрэгцээд АН-ын бойкот эхэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгээс УИХ, Засгийн газрыг хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоохыг шаардаж байна. Мөн манай нам авлигатай, аллагатай, хулгайтай Засгийн газрыг огцрохыг дахин шаардаж байна’ хэмээгээд бүлгийн бусад гишүүдийнхээ хамт чуулганы хуралдааны танхимыг орхин гарлаа.
Тэд өөрсдийн эзэмшлийн компаниуддаа их хэмжээний зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож, энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээгүй тохиолдолд УИХ-ын Байнгын хорооны болоод чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэв.
Д.Бат