УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хилийн хориг тавиад байна. Тэгвэл түүний хамгийн их шүүмжилдэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Олон хүн хилсээр яллагдахад Норовын Алтанхуяг Геббэлс шиг аашилсан. Хэлмэгдүүлэх хөрсийг нь сайн бэлдсэн хүн. Харанхуй цаг. Яаж ч сөрж, хамгаалж дуугараад болоогүй юм. Одоо бол УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг бас хамгаална. Түүнийг бүү хэлмэгдүүл. Тэр өөрийгөө хамгаалах эрхтэй’ хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.