Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр хувийн тоосгон гражуудыг буулгаж эхэлсэн. Энэ нь үр дүнгээ өгч боломжийн зай талбай гарч эхэлжээ. Гэхдээ дорхноо машин шаваад хүн зорчиход таагүй орчин бий болж байгааг иргэд анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, машины зогсоол болж хувирчээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ихээр зорчдог газарт машин олноороо шавж байгаа нь яах аргагүй эрсдэл! Хамгийн гол нь одоо чөлөөлсөн талбай дээр өндөр байшин барьчих вий гэхээс оршин суугчид ихэд санаа зовж байгаа юм. Тэгвэл сахил хүртээд шал дордов гэгч болно доо! Яаралтай арга хэмжээ авахгүй бол сул гарсан талбай дураараа жолооч нарт эзлэгдэж өмнөхөөсөө дутуугүй таагүй нөхцөл байдал үүсэх нь. Тийм учир хүний аюулгүй, ая тухтай амьдрах орчинг хангасан талбай болгож тохижуулахыг иргэд хүсч хүлээж, бас итгэж найдаж байна!
Д.Лхагва