УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан дээр УИХ-ын гишүүн П.Анужин “Би сэхээнд хүүхдээ сахиад өнөөдөр ажилдаа ирлээ. Та нар яагаад инээсэн зурагнуудаа сошиалаар мөнгө төлж явуулаад байгаа юм бэ? Ард түмэн өнөөдөр зовж байна. Эмнэлгийн коридороор дүүрэн ханиад нь хүндэрсэн хүүхдүүд хэвтэж байхад яагаад энэ асуудлыг ярихгүй байна вэ? Яагаад үнийн өсөлтийг ярихгүй байна вэ? Ард түмэн инээсэн цагт бид инээх ёстой. Ажлаа хий л дээ’ хэмээн уурсав. Харин УИХ-ын дарга “Хэлэлцэх асуудалтай холбоогүй зүйл ярьж байна’ гээд түүний микрофоныг хаав.
С.Болд