Автобусны зогсоол бол зөвхөн нийтийн тээвэрт зориулагдсан орон зай. Энэ утгаараа эрсдэлтэйд тооцогддог. Учир нь жижиг оврын машин орж ирсэн тохиолдолд осол аваар гарах боломж тэнд бүрэн байдаг. Бүр хүний амь нас ч хохирох эрдсэл бий. Гэтэл Улаанбаатарт автобусны зогсоол жижиг тэрэгнүүдээр дүүрсэн дүр зураг хаа сайгүй. Ялангуяа шөнө оройн цагаар нийтийн тээврийн бус халтуурчдын зогсоол болсон гэхэд хилдсэхгүй. Автобус зогсох цаг болоогүй байхад тэдний зайг бага оврын машинууд дураараа эзэлдэг болсоор уджээ. Тээврийн цагдаа анхааруулга сануулга өгөөд ч нэмэр алга.
Жолоочны эрхийг нь хасна гээд байхад л үл тооно. “Зогсоол байхгүй байхад өөр хаана тавих юм” гэдэг нөгөөх л орк тайлбараа хэлээд зогсож байх нь элбэг. Зогсоолгүй байлаа гээд гэм зэмгүй иргэдийн амь насыг эрсдэлд оруулан оруулан автобусны буудлыг булаацалдах эрх ухамсаргүй, дураараа жолооч нарт байхгүй! Удахгүй хичээл сургууль эхэллээ. Хүүхдүүд карманаасаа өчнөөн зайтай зогссон автобусанд суух гэж гүйгээд жижиг тэргэнд мөргүүлэхгүй гэх баталгаа алга.
Эмнэлгийн үүдэнд машинаа түр тавиад орсон жолоочийн машиныг ачаад явчихдаг нөгөө сүрхий ачилтын компанийнхан автобусны буудалд машинаа тавьчихдаг хэнэггүй жолооч нарт сануулга өгөх хэрэгтэй байна!
Д.Дорж