Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар улсын ерөнхий прокурорт 178 хуудас материал өгч байсан билээ. Улмаар Ц.Элбэгдоржийг шалгаж эхэлсэн байдаг. Тэрбээр өөрөө “Ихэнх хэрэг хаагдсан, одоо хоёр хэрэг дээр л шалгуулж байгаа’ гэж мэдэгдэж байсан юм. Харин сүүлийн үед түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл сошиалд цацагдах болсон. Гэхдээ Улсын ерөнхий прокурорын газраас Ц.Элбэгдоржийн хэргийг хаагаагүй, шалгаж байгаа гэдэг тайлбар хийсэн юм.
Экс Ерөнхийлөгчийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
С.Болдбат