Хэдийгээр Засгийн газраас улсын их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулах шийдвэр гаргасан ч өчигдөр Төрийн далбаагаа ёслол төгөлдөр залж, хүндэтгэлтэйгээр мандуулсан. Харин өнөөдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.