Улсын онцгой комисс Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулах санал гаргасан билээ. Уг шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа авч хэлэлцээд баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа.
Сүхбаатарын талбай дээр No naadam уриан дор иргэдийн төлөөлөл жагсч байгаа бол уяачид наадмыг тэмдэглэхийг шаардаж жасч байгаа юм. Гэхдээ засгийн шийдвэр гарсан болохоор жагсаал тарахаар боллоо.
С.Болд