Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Үндсэн хуулийн манаач гэгдэх Цэц ийм шийдвэр гаргаснаар Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болж байх шиг байна. Ийм шийдвэр гарна гэдгийг мэдэрсэн болоод ч тэрүү Ерөнхийлөгчийн талынхан хөл хорионы үед Цэцийн үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулсан гэж зарим улстөрчид мэдэгдээд байсан юм.
Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэдэг байр суурь дээр хатуу зогссон ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Дарга биш ХУУЛЬ яллаа. 3 сар сунжирсан ҮХЦ-ийн хурал нэлээд халуун өрнөв. Ямартаа ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа. Мэргэжлийн үнэт зүйлс, зарчмаа барьж хуралд үндэслэлтэй, сайн тайлбар хийсэн хуульчиддаа талархлаа илэрхийлье!’ хэмээн жиргэсэн байна.
Д.Сүлд