Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох, эсэх асуудлыг хэлэлцээд 82 хувийн саналаар томилохыг дэмжсэн байна. Улмаар үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохоор боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэ “Хуулийн дээр хувь хүн биш хууль засагладаг байх зарчмыг хангаж ажиллахын төлөө зүтгэнэ” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилуулах саналаа албан бичгээр хүргүүлсэн байна.