Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95,2 хувь нь дэмжлээ. Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга “Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэж Засгийн газрын тэргүүний огцрох саналыг хүлээж аваагүй ч МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр, УИХ дахь МАН-ын бүлгийн саналын дагуу асуудлыг шийдвэрлэлээ.