Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 58.1 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхим болон цахимаар нэгдсэн хуралдаанд оролцов.
Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлэх, хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр тус тус заасан.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ороод байсан ч хэлэлцэгдэж амжаагүй байгаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулах горимын саналаа албан бичгээр ирүүлснийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт горимын саналаа тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь дэмжлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Засгийн газраас өргөн мэдүүлж Улсын Их Хурлаас хэлэлцэхээр шийдвэрлэсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 60 орчим хувьд өөрчлөлт орж, төслийн үзэл баримтлал үндсэндээ өөрчлөгдсөн гэж үзэж байгаа тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах горимын саналаа албан бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулаад энэ саналыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад анхаарч хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа энэ талаарх горимын саналаа тайлбарлаж үг хэлсэн бөгөөд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 99 зүйлтэй бөгөөд хувь хүн хүүхэд наснаас эхлээд зан төлөв, ёс зүй, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нийгмийн үүсгэл санаачлагын нийт байгууллагын хүлээх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгджээ.
Хууль батлагдсанаар хүүхэд, залуучууд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшсөнөөр эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь эрс багасна. Хүүхэд, залуучууд ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй зан чанартай болж төлөвшин, бага наснаасаа хөдөлмөр эрхлэх арга зүйд суралцсанаар нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бүтээлчээр хөдөлмөрлөн баялгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хүн хүнээ хайрлах, хүндэтгэх, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах зан чанар төлөвшиж, бие бялдрын хөгжилтэй, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсэж буй хохирол багасах, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон үргүй зардал буурах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг олон үр дагавар гарна гэж төсөл санаачлагчид үзэж буйгаа илэрхийлсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням олон улсын туршлагаас үзэхэд энэ хуультай ижил утгатай хууль боловсролын салбарт байдаг эсэх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Боловсролын тухай хуульд хуулийн төсөлд тусгасан агуулгатай ижил зүйл, заалт байдаг эсэх, багшийн ажпын ачааллыг бууруулж, олон улсын жишигт хүрэхүйц үндэсний боловсролын тогтолцоо, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг хуулийг хэрэгжүүлэх арга зам, агуулга талаас нь хэрхэн зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа зөв хүн бий болгох, хүний хөгжил, хүн хүнээ хайрлах, хүнлэг сэтгэлтэй байх гэх мэт хүүхдийн төлөвшилд анхаарах ёстой чухал зүйлүүд нь боловсролын багц хуульд тусгагдсан байдаг эсэх талаар асуулт асууж тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан энэ хуулийн төслийг боловсролын багц хуулийн төсөлд тусгаж, тусад нь бүлэг зүйл, заалт нэмж оруулах саналтай байгаа, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төсөлд тусгагдсан заалтууд боловсролын салбарт мөрдөгдөж байгаа иргэний ёс зүйн хичээлийн хөтөлбөрт бүгд багтсан байдаг тул эдгээр хөтөлбөртэй ижил агуулгатай сэдвүүдийг бие даасан хууль болгохыг дэмжихгүй байгаа талаар саналаа хэлжээ.
Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь хуулийн төслийн агуулга, үзэл баримтлал, хөндөж буй асуудал нь чухал учраас зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ заавал бие даасан хууль гаргана гэхгүйгээр Боловсролын багц хуулийн агуулгад шингээж өгөх, Соёлын тухай хуульд нэмж тусгах, үндэсний хөтөлбөр хэлбэрээр зохицуулах боломжууд байгааг анхаарахыг санал болгож байв. Мөн Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлэх Боловсролын багц хуулийн үзэл санааг гишүүдийн санаачлан боловсруулсан энэ хуулийн үзэл санаанд нийцүүлж боловсруулах нь зохистой гэж үзэж буйгаа илэрхийлж байв.
Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 50 нь буюу 79.4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.