Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан өнөөдөр болж Сангийн сайд асан С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил болгон буурууллаа. Мөн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг 1 жил гурван сар болгон өөрчилсөн бол Ерөнхий сайд асан С.Баярт оноосон таван жилийн ялыг хоёр жил зургаан сар болгон буурууллаа. Мөн С.Баярын багын найз Ч.Даваанямд оноосон хоёр жилийн ялыг нэг жил болгон бууруулжээ. Дашрамд дурдахад Б.Бямбасайхан, Да.Ганболд нар 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж байх үед шүүхээс хорих шийдвэр гаргаж байсан юм.
Д.Дорж